ЦЕГ: Гэрийнхээ ойролцоо салхилж болно, дүүрэг дамжин хэсч болохгүй

С.Гандэлгэр
2021/04/13

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир: Энэ оны эхний улиралд 327,298 зөрчил бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурсан үзүүлэлт юм. Зөрчлийг үйлдэгдсэн газар нутгаар нь авч үзвэл

  • Нийслэл 229,782
  • Орон нутагт 197,516 зөрчил бүртгэгдсэн бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Хорио цээрийн өдрүүдэд хоногт зөрчлийн 500-510 бүртгэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн байна. 

Мөн тэрбээр "Цагдаагийн байгууллагаас иргэдийн явганы хөдөлгөөнд хяналт тавьж байна. 1,817 цэгт цагдаа, дотоодын цэрэг, мэргэжлийн хяналт, онцгой байдлын зэрэг нийт 10,000 гаруй алба хаагч хяналт тавьж, хөл хорионы дэглэм сахиулж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улсын Онцгой комиссын шийдвэрээр иргэд ойролцоох хүнсний дэлгүүр, түлш, усан хангамж, эмийн сан орох, гэрийнхээ ойролцоо салхилах зэрэг нь нээлттэй.

Гэтэл иргэд гэрээсээ дүүрэг дамжиж явах асуудал гарсаар байна. Үүнд цагдаагийн байгууллагаас шаардлага тавьж байгаа. Иргэд хорио цээрийн дэглэмээ баримталж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээн авч, гэртээ байхыг хүсэж байна" гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна