Аалзнууд дэлхий дээрх бүх хүнийг идэж дуусгахад ердөө л ХАГАС ЖИЛ хэрэгтэй

Т. Тэргэл
2021/04/16

Эрдэмтэд бидний үргэлж мэдэхийг хүсэж байсан асуултын хариуг олжээ. Хэрэв аалзнууд бүгд нэгдэж, дэлхийн хүмүүсийг идэхээр шийдвэл тэдэнд ердөө хагас жилийн хугацаа хэрэгтэй аж.

Аалзнууд жилд хэр их хэмжээний хоол хүнс хэрэглэдэг вэ?

Байгалийн шинжлэх ухаан сэтгүүлд өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан европ биологичид болох Мартин Ниффлер, Клаус Биркофер нар аалзнууд жилд 400,000,000-800,000,000 тонн олзны амьтад, шавж иддэг болохыг баталсан байна.

7 тэрбүм хүн жилдээ 400,000,000 мах хэрэглэдэг хэмээн Вашингтон Пост сонинд мэдээлсэн. Хамгийн аймшигтай нь гэвэл дэлхий дээрх  бүх насанд хүрсэн хүний жин нийтдээ 287,000,000 тонн юм байна.

Тэгэхээр дэлхий дээрх бүх хүнийг идэж дуусгахад аалзнуудад жилээс ч бага хугацаа шаардагдах ажээ. Дэлхий дээрх бүх хүүхдүүдийн жин нийтдээ 70,000,000 тонн, энэ нь аалзнуудын хувьд зүгээр л хөнгөн зууш төдий хэмээн европ эрдэмтэд өгүүлжээ.

Ниффлер, Бирхофер нарын судалгаанаас үзэхэд  дэлхийн бүх аалзнуудын жин нийтдээ 25,000,000 тонн хүрэх юм байна. Энэ нь нэг аалз өдөрт өөрийн биеийн жингийн 10%-тай тэнцэх хоол хүнсийг зооглодог байх нь.

Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал 100кг жинтэй хүн өдөрт 10кг хоол хүнсийг хэрэглэж байна гэсэн үг юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна