Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулжээ. Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 гаруй сая төгрөгийг төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 800 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Оюунчимэгээс 5 тэрбум 950 гаруй сая төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан иргэний хариуцагчдаас 6 тэрбум 810 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулах, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11350 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэж, зарим иргэний хариуцагчдаас гаргуулж хохирогчдод олгох хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогч, иргэний хариуцагчдын нэрс, иргэний хариуцагчдаас гаргасан төлбөрийн хэмжээг зөвтгүүлэхээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.100
tgeed yahaar bolov? oilgomjgui bn
Хариулах54.36.118.229
Дансыг нь битүүмжилсэн байгаа биздээ ямар уддаг шүүх хурал вэ угаасаа баримт нотолгоо хангалттай байхад чинь хурдан шийдэж хүмүүсийн мөнгийг тарааж өгөөчээ
Хариулах202.9.40.189
mYItItCX
Хариулах202.9.40.189
vKQgEExJ
202.9.40.189
XgqivUgg
202.9.40.189
mYItItCX
Хариулах202.9.40.189
mYItItCX
Хариулах124.158.88.13
тэр хулгайч хасагийг хэн гаргасан бэ? тэр авлига өгч л гарсан байгаа ш дээ. цагдаа, хилийн алба авлига авч гаргсан баЙНА
Хариулах202.9.40.189
ysXIEubb
66.181.190.249
Том толгой гол дээрэмчин хасагийг зүгээр л явуулчихдаг хэдэн төгрөгөөр хил гааль гаргаваа хохирогчдоо үүнийг нэхээчээ энэ Оюунчимэг луусангийн маануудад хүүрээ тараалганаа хөөш авгай минь чи шоронд эргэлт сайтай бол мөнгөтэй бол нарийхан өсгийтэй хүүхнүүдийг авна шүү дээ
Хариулах202.9.40.189
sGCWHlaJ
192.82.75.4
Хурал цахимаар хийчдэг болсон,харин дахин хэлэцэхээр буцаасаар байтал хоног хугацаа ?
Хариулах202.9.40.189
yNlbbmmK
192.82.69.197
Өвчин гарсан хуралдаж болохгүй гээд байсан биш бил үү.
Хариулах66.181.176.201
энэ хүүхэн тэгээд 11 тэрбумыг гаргах уу, тарааж өгөх үү. Худлаа шийдвэр биш үү.
Хариулах