Эрүүл мэндийн яамны захиалгаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /CЭМҮТ/, АШУҮИС, ХӨСҮТ, хамтран “Монгол улсад бүртгэгдсэн шинэ коронавирүст халдвар (SARS-COV-2)-ын эмнэлзүйн судалгаа”-ны төсөлт ажлын хүрээнд 2020 оны 12 сарын 12-26 өдрүүдэд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгаа хийжээ.
Судалгаанд 21-54 насны 61 эрэгтэй, 100 эмэгтэй хамрагдсан байна. Нийт оролцогчдын 16.8% нь өрхийн эрүүл мэндийн төвд, 40.9% нь дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 13.7% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 24.2% нь төрөлжсөн мэргэжлийн тусламжийн түвшинд ажиллаж байгаа бөгөөд ердөө 0.04 нь бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байгаа ажилтнууд байсан аж.
Нийт судалгаанд хамрагдагсдын 67.7% нь 7 хүртэлхи цагийн хугацааг гар утасны хэрэглээнд зарцуулж байгаа нь судалгааны үеэр тогтоогдсон байна. Хөл хорионы нөхцөлд ажиллаж байгаа нөхцөлд халдвар авахаас айх айдас нийт эрүүл мэндийн ажилтны 10% буюу 16 нь айдас байгаагүй гэсэн бол, 90% нь халдвар авахаас айх айдастай, үүнээс 29.8% (n=48) нь маш их айдастай байсан гэж хариулсан байв.
Судалгаанд хамрагдагсдын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь сэтгэл гутралын шинжүүд илэрсэн. Мөн 74.5% нь халдвараас айх айдастай байлаа.
Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин илүү өндөр байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.29
Аргагүй ш дээ. Эмч ч гэсэн хүн ш дээ.Эрх мэдэлтнүүдийнхийсэн үйлдлийг хаах бамбай юм уу? Элдвээр эмч эмнэлгийн ажилтнуудыг гүтгэн доромжилж нийгмийн сүлжээгээр балбаад байхад би хэни й төлөө ар гэр үр хүүхдээ орхиод аюулт өвчинтэй нүүр тулах ёстой юм гэж хэн ч байсан бодог юм байгаа биздээ.Эргүүлэд тангараг өрлөгсөн эмч ёс зүй хандлаа гээд балбах л байх.Гэхдээ Улс төрчийн бусармаг үйлдлийн бамбай болно гэж тангараг өргөөгүй ээ. Нойр хоолгүй амрахгүй ажилана гэж тангараг өргөөгүй гэдгийг хэлэх нь зүй.Эмч ч гэсэн ар гэр амьдралтай бусдын адил хоол идэх , амрах эрхтэй.
Хариулах192.82.80.162
Аргагүй шүү дээ. Ямар робот биш. Өөрөө яахав гэхэд эх эцэг хань ижил үр хүүхдээ бодож байгаа шүү дээ. Ямар робот бишдээ
Хариулах202.126.89.137
Юун нялцхай юм бичээд бн. Тангараг өргөсөн юм бол нялуурахгүй ажиллах ёстой. Үүнийг бичсэнээрээ ямар ач хобогдолтой юм гандэлгэр ээ...
Хариулах