Тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан ч иргэдийн хөдөлгөөн нэмэгдэв

С.Гандэлгэр
2021/04/28

Хатуу хөл хорио тогтоосон үеийн иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд дамжуулж байна.

Халдварын улмаас хатуу хөл хорио тогтоож, гэрээсээ хамраа ч цухуйлгах эрхгүй өдрүүд үргэлжилж байна. Нөгөө талаас өөрийн эрүүл мэнд, амь насаа  хамгаалах нь хувь хүн бүрийн үүрэг.

Хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг 07:00-09:00, 17:00-20:00 тогтоож, өдрийн цагаар ажлын шаардлагаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон. Харин эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, эмийн сан орох, үзлэгийн цаг авсан, жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчих боломжтой.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Дахин сунгаж буй хатуу хөл хорионы үед улсын хэмжээнд  урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа зэрэг 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна