ШӨХТГ: Сүүг 3600-3800, өндгийг 600 төгрөгөөр зарж байна гэх гомдлыг шалгаж байна

С.Гандэлгэр
13 цаг 37 минутын өмнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бараа, бүтээгдэхүүний үнийг хэт өсгөсөн гэх гомдлыг шалгаж байна. 

Тодруулбал, тус газрын 70353511 дугаарт хоёр, пэйж хуудсаар тав, гар утсаар гурван гомдлыг тус тус хүлээн авчээ. Сүү ХК, Дээж сүүг 3600-3800 төгрөгөөр, өндгийг 600 төгрөгөөр зарж байна гэсэн гомдлуудыг шалган, гэрч холбогдогчоос тайлбар авчээ.

Дээж сүүний НӨАТ шингэсэн үнэ 2950 байна. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллээр нэр бүхий байшин хорооллын дундах дэлгүүрүүд, алслагдсан гэр хорооллын дэлгүүрүүдэд 3500-3600 төгрөгөөр буюу хэт их ашиг харсан өндөр үнээр борлуулж байгааг ШӨХТГазар зөрчлийн хэрэг нээж ажиллахаар хоёр ханган нийлүүлэгчтэй ажил хэргийн уулзалт хийжээ. Үнийн өөрчлөлт, захиалгын жагсаалт, борлуулалтын тайлан,  нотлох баримт зэргийг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байна.

Дээж, Сүү, Өглөө, Монфрэш зэрэг хайрцагтай сүүг Номин агуулах, Сайн супер маркетууд голлон ханган нийлүүлдэг. Хатуу хөл хориотой холбоотой сүүний үйлдвэрийн ажилчдын 50 хувь ажиллаж байгаа зэргээс шалтгаалан бүтээгдэхүүний гаралт багассан, Улаанбаатарын хэрэгцээг хангах, эрэлт их зэргээс хамааран орон нутагт үйлдвэрээс хязгаартай нийлүүлж байгаа нь сүүний хомсдол бий болгож, дэлгүүрүүдэд тодорхой тоогоор буюу багаар хэмжээгээр нийлүүлж байгаа аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.198
    2021/04/30

    Ondog 270s 330aar aqdag bailaa odoo 500 600r aqch vn shalgalaa gd huuchin vniig ni bariulj chadah ymuu

    Хариулах
  • 66.181.183.120
    9 цагийн өмнө

    Ямар даварцан юм бэ?

    Хариулах