Франкфуртээс 157 иргэн эх орондоо ирнэ

2021/04/29

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрчээ. Онгоц маргааш өглөө 06.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлах аж.

Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлан ажиглах байранд, долоо хоног гэртээ тусгаарлагдана. Харин вакцины нэг, хоёрдугаар тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ долоо хоног тусгаарлах журам мөрдөгдөж байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.39
    2021/04/29

    МОНГОЛ ИРГЭДЭЭ ТАТАН АВЧ БУЙ ТӨР ЗАСАГТАЙ ЖИРИЙН ИРГЭДИЙН ӨМНӨӨС БАЯРЛАЖ БАЙНА, ХҮНД ЦАГ ҮЕД ЭХ ОРОН САЙХАН БАЙГАА БАЙХАА, АМЖИЛТ,,,

    Хариулах