334,400 тун Vero Cell вакциныг авчирч буй онгоц Улаанбаатарт 15:23 цагт бууна

2021/04/29

БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакциныг хүлээн авах гэж байгаа.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакцин хүлээн авна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос Улаанбаатар хот руу хөдөлсөн, 15:23 цагт буух товтой байна. Vero Cell вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна