Улсын хэмжээнд 4-р сарын 30-ны өдөр 13556 хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс коронавирус илэрлээ. Эрүүл мэндийн салбарын гурван ажилтан халдвар авчээ. Хөдөө орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт таван хүн ковид-19-ийн хүндрэлээр нас барж, нас барсан хүний тоо 115 болов. Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн байна. Тухайн иргэн хавсарсан суурь өвчтэй байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагджээ. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 20681 боллоо. Үүнд, эмнэлгээс 311, гэрийн ажиглалтаас 728 хүн эдгэрлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна