УИХ-ын гишүүн П.Анужин хууль санаачлахын оронд ЕБС-ийн хоолны үйлчилгээнд хяналт тавина

2021/05/01

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэв. 

Харин ЕБС-ийн хоолны үйлчилгээн хяналт тавих ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Анужин ахлахаар болов. Ард түмнээсээ хууль санаачлах, батлах үүрэг авч сонгогдсон гишүүд ийнхүү гүйцэтгэлийн ажил руу орох нь зөв үү. Өнөөдөр манай улсад хууль, эрх зүйн орчин нь сайн бүрдээгүй салбарууд олон байна. Үүнээс үүдэн зөв тогтолцооны дагуу хөгжих, эрх үүргийн тэгш байдал хангалтгүй байгаа. Ийм үед УИХ-ын гишүүд ард, иргэдээ шудрагаар ажиллаж, амьдрахад шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Боловсролын яам, мэргэжлийн хяналтын байгууллагад ЕБС-ийн хоолны үйлчилгээг шалгаад, зохицуулаад явчих субьект алга уу?!

УИХ-ын гишүүд нь хийх ажил бага байгаа бол багш нарын цалинг хэрхэн нэмэгдүүлэх, онцгой салбаруудад шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах, манай их дээд сургуулийг төгссөн төгсөгчид олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх болон боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах сан. Монгол Улсад тулга тойрсон асуудалтайгаа зууралдах биш, бодлогын зөв өөрчлөлтүүд үгүйлэгдэж байна эрхэм гишүүд ээ!



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.16
    2021/05/02

    Олон хүүхдийн хооллолт чухал. Гэхдээ олон эцэгүүдийн хооллолтыг бас мартаж болохгүй шүү. Муу хууль гаргаснаас сайн эрстэй нялуурсан нь дээр.

    Хариулах
  • 150.129.143.17
    2021/05/02

    Хүүхдийн хоолны хэдэн төг ийг яаж өөрсдийн сонгуулийн мөнгө болгох уу гэдэг арга саам хайх гэж байгаа юм

    Хариулах
  • 202.21.109.50
    2021/05/02

    Амьгүй хууль санаачилснаас үр хүүхдийнхөө төлөө санаа тавих нь зөв монголын хойч ирээдүй шүү дээ

    Хариулах
  • 202.126.89.103
    2021/05/02

    Chadvargvi bolood gvitsetgeh ajild tomilogdov yy.

    Хариулах
  • 66.181.183.70
    2021/05/01

    Porno porno

    Хариулах
  • 66.181.190.244
    2021/05/01

    Хууль хийхийн тулд газар дээрээ ямар байгааг мэдэх хэрэгтэй. Шалгах хэрэггүй зүгээр л танилц!!

    Хариулах
  • 66.181.161.26
    2021/05/01

    Мэргэжилийн хяналтын ажлыг хийх гээд байгаамуу хаашаа юм.

    Хариулах
  • 66.181.161.72
    2021/05/01

    no no

    Хариулах