Өчигдөр улсын хэмжээнд 82683 иргэн Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагджээ

2021/05/02

Улсын хэмжээнд өчигдөр 82683 иргэн Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагджээ.

Үүний 49711 иргэн нь нийслэлд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 хүн хамрагджээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийнхний 43 хувь нэгдүгээр тун, 20 хувь хоёрдугаар тундаа бүрэн хамрагдсан байна. 

Коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад тараах эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна