Хөл хорионы дэглэм зөрчиж цагдаагийн биед халдсан иргэнийг 250 000 төгрөгөөр торгожээ


Хөл хорионы дэглэм биелүүлэх гэсэн цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж буй нэгэн иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. 

Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас 250 мянган төгрөгөөр торгосон байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар заалт буюу Төрийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад болох гэсэн үндэслэлээр мөнгөн торгууль оноожээ.

Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулна хэмээн Улсын онцгой комиссоос мэдээлж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.190
    2021/05/05

    Арай хөнгөн байна уу үгүй юу

    Хариулах
  • 202.126.90.117
    2021/05/04

    Энэ авгайг нэг өдөр энэ цагдаагийн оронд зогсоож ажиллуулахаар л зовлонгийн ойлгох байхдаа

    Хариулах
  • 202.126.89.249
    2021/05/04

    toriin tdagdaa ajlaa hiij baikhad ingej bolohgui, ikh l muukhai haragdaj bna.

    Хариулах
  • 202.9.46.201
    2021/05/04

    Хөл хорионы үед санаатай санаандгүй иймэрхүү үйлдэлүүд гарч их төвөг уддаг шиг байгаа юм. Энэ хурган баяны эхнэр төрийн албан хаагчийг доош хийж агсагнаж байгаа нь маш муухай байлаа. Ер нь иймэрхүү хүний эрх мэрх ярьсан сэтгэцийн өвчтөй авгайчууд их гай болно.

    Хариулах