“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийн дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал,
Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөл хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Сандагсүрэн хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрийн хүрээнд үргүй зардал гаргахаас сэргийлж, үр бүтээлтэй ажиллахыг анхааруулсан юм. Мөн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж, иргэд ажилгүй байгаа шалтгааныг олж, ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гаргах хэрэгтэйг хурлын үеэр онцоллоо.
Иргэд ажил олгогчдын санал болгосон ажлын байрны мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим сайт болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадаас авах боломжтой юм. Түүнээс гадна нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд түргэн, шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор чатбот ажиллуулж эхлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна