Спутник вакцин ойрын хугацаанд ИРЭХГҮЙ

2021/05/05

Улс оруулж ирсэн 20 мянган тун Спутник V вакцин хэрэглээнд ороогүй байна. Давтан тун хэзээ ирэх нь тодорхой болсон тохиолдолд хэрэглээнд оруулахгүй бол давтан тун хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Иргэд заавал Спутник гэхгүйгээр байгаа вакциндаа хамрагдаад явах боломжтой хэмээн өчигдөрийн ЭМЯ-ны хурлын үеэр Э.Тэмүүлэн мэдэгдсэн билээ.

Тэгвэл Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан үйлдвэрийн хүчин чадалтай холбоотойгоор спутник вакцин ойрын хугацаанд ирэхгүй талаар мэдэгдсэн юм.


''Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой.
Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа.
1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд  25,8 хувь нь хамрагдсан.
УБ-т өдөрт 75мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа. 
Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу
5. 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. 
Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс.''



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна