Дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны монгол эмэгтэй Б.Буяндэлгэрт МЖЖХ-ны хамт олон гэнэтийн бэлэг барьжээ

2021/05/10

Японы жүдогийн өвөг эцэг гэгддэг Жюү Жицүгийн спорт нь  Бразил улсад  амжилттай хөгжсөнөөр дэлхийд алдартай болсон. Эрүүл мэнд, хөдөлгөөний уян хатан байдал, бие хамгаалах гэх мэт олон давуу талыг багтаасан уг спорт олон улсад амжилттай хөгжиж бүх насныхан хичээллэх дуртай спорт болоод байгаа бөгөөд манай улсад арван дөрвөн жилийн өмнөөс хөгжиж эхэлжээ.

Монголын Жюүжицүгийн Холбоо нь 3 дугаар Их Хурлаа 2021 оны 05-р сарын 08-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Их хуралд МЖЖХ-ны 3 салбар хороо, харьяа 7 клубийн 50 мандаттай төлөөлөгчид оролцож, 2021-2025 онд холбоог удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдээ санал хураалтаар сонгосон байна.  

Монголын Жюү Жицүгийн Холбооны ерөнхийлөгчөөр  “Рио Тинто” компанийн Зэсийн группийн өсөлт, хөгжилт хариуцсан ерөнхий захирал,  Монголын Жюү Жицүгийн бор бүстэй тамирчин Сүхбаатарын Мөнхсүх,  удирдах зөвлөлийн шинэ гишүүдээр Б.Ариунцог, М.Батбилэг, О.Болд-Эрдэнэ, С.Мөнхсүх, Б.Мягмардорж, О.Нарангэрэл, Л.Отгонцэцэг, О.Сарангэрэл, Б.Түвшин, Т.Түмэндэлгэр, Х.Цагаанбаатар, Ц.Чинзоригт Х.Эрдэнэбаатар нар сонгогдлоо.  Хүүхэд залуучуудын сонирхлыг татаж ихээр хичээллэх болсон  спортын цаашдын ажилд нь амжилт хүсье.

No description available.

МЖЖХ-ны хамт олон анхны хар бүстэй эмэгтэй тамирчин Б. Буяндэлгэрт гэнэтийн бэлэг барьжээ.

Манай улсад үүсгэн байгуулагдаад 14 жилийн нүүр үзэж байгаа ч тамирчдын амжилт медалийн тоогоороо гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа Монголын Жюү Жицүгийн Холбооны хамт олон анхны хар бүстэй эмэгтэй тамирчин Батцогтын Буяндэлгэрийг автомашинаар шагналаа.

Батцогтын Буяндэлгэр нь 2021 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Их дуулга тэмцээнээс хүрэл медаль, Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн дээд ангилал болох бор/хар бүсний -70 кг жинд  хүрэл медаль хүртсэн байна. 

Б.Буяндэлгэр нь жюүжицүгээр 9 жил хичээллэж байгаа Гаруда академийн тамирчин бөгөөд дэлхийн аваргаас жюү жицүгээр медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин юм.     




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна