2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 251 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хотод 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл: Мотоциклтой онхолдох хэлбэрээр 2 жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –4 хүн тус тус гэмтсэн.
Эх сурвалж: ТЦА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна