Унгарын дээд лигээс монгол хөлбөмбөгч мөнгөн медаль хүртлээ

2021/05/11

Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр Унгарын хөл бөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртсэн тухай Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар мэдээллээ.

Унгарын "NB I" буюу дээд лигийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Г.Ганбаярын тоглож буй "Puskas Akademia" клуб хоёрдугаар байр эзэлсэн байна.

Монголын хөл бөмбөгийн холбооны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдсаны нэг нь Г.Ганбаяр байсан юм.

Г.Ганбаяр 2020-2021 оны улиралд "Puskas Akademia" клубийн нэгдүгээр багт дээд лигт гурван тоглолтод оролцсон бол хоёрдугаар багт нь 26 тоглолтод оролцон 3 гоол оруулж нэг гоолын дамжуулалт өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна