ЭМЯ: Коронавирусийн 477 тохиолдол шинээр бүртгэгдэж, 9 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 477 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 45936 боллоо. Үүний 448 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол хөдөө орон нутгаас 25 тохиолдол бүртгэгдлээ.

1570 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 34230 болсон юм.
Мөн 9 хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна.
Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакциндаа идэвхтэй хамрагдацгаая. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/05/11

    өнөөдрийн байдлаар зөвхөн Нийслэлд 470,000 хүн огт вакцин хийлгээгүй байна даа

    Хариулах