Хэрлэн голд суусан хоёр автомашиныг татан гаргаж, зорчигчдыг аварчээ

2021/05/12

Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр голд суусан автомашинуудыг татан гаргаж, дотор нь зорчиж байсан иргэдийн амийг аварчээ.

Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахмадын амралт” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 16:45 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, С /42 настай, эмэгтэй/ “Ниссан Моннис” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг татан гаргасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Аягын-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн Х /49 настай, эрэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/ нар “Ланд-80” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг нь татан гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна