Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900-н СӨХ нэгджээ.
Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000 – 15000 төг орчим , Улаанбаатар хотод 15000 – 30000 төг орчим байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200000 төг –с дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24000 орчим ажилтан, албан хаагчид ажилладаг.
Харин иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэгүй бөгөөд СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд
Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзсэн. Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн АПП-тай болж байгаа тухай олон нийтэд зарлаж байна. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийллээ.
Тус АПП-ний хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.
ШӨХТГ-аас хэрэгжүүлж буй Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлын нэг болох СӨХ-ны асуудал ийнхүү шийдвэрлэгдлээ.
Хэвлэлийн хуралд: - ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ
СӨХ-ны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар
“ЮБ колл” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нар оролцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.14.38.142
тэгмээр юм даа,сар бүр мөнгө төлөөд л байдаг хийж байгаа зүйл нь харагдахгүй юм
Хариулах103.57.95.194
Дандаа л 35.000₮-с 37.000₮ л авдаг бсан шүү дээ. Мөнгийг бэлнээр авдаг. Энэ нь зөв үү??? Хяналт байдаггүй. Шинэ байранд дөнгөж ороод л авч эхэлсэн. Тэгвэл одоо 3 жил ч бололгүй нийтийн эзэмшлийн гэх гэрэлтүүлэг нь харанхуй, хаалганы бариул нь байхгүй.Бас дээр нь байрандаа орохдоо 40.000₮-өөр цагаан карт маягийн юмаар орох гэх боловч хаалга нь онгорхой, чухам яагаад мөнгө аваад нэхээд байгааг ойлгохгүй бна. Энэ бол ТЭЦ-Ш урд талд байгаа Туул гарден гэх хотхон. Хажууханд нь цементийн үйлдвэр нь ажиллаад шөнө ч унтуулахгүй байгаа нь зөв үү??? Үүнийг эрүүл орчин гэх үү???
Хариулах64.119.17.66
Sain ba na shilen bolgoh ni ZOW
Хариулах64.119.17.66
Za Zow shuu ho SOX gej mongo ugaasan yum hiideggui neg Berduud zuglasan gazar baisan odoo deerdeh baigaa harzgaay !!!!!!
Хариулах202.21.108.238
Yg zuv shilen bolgood ail bur tulson esehig bie biende hyanalt tabidag bh heregte
Хариулах