Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ

2021/05/12

12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулахаар болсон байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгажээ. Мөн төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Бүртгэлээс үзвэл

  • 15-16 насны 27,
  • 17 насны 1675,
  • 18 насны 25082,
  • 19 насны 13636 нийт 40420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм.

Эдгээрийн 19290 нь нийслэлд, 21130 нь орон нутагт бүртгүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна