Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG” Н.Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа 2021 оны тавдугаар сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотын Dignity Health Sports Park цэнгэлдэх хүрээлэнд Мексикийн “El Venado” (испаниар “Буга”) хочит Луис Альберто Лопес Варгастай тулалдах билээ.
Тэгвэл энэхүү тулааныхаа албан ёсны шууд дамжуулах эрхээ аль нэг телевизэд үнэ төлбөргүй бэлэглэх болсноо нийгмийн сүлжээндээ мэдээлжээ.Тэрбээр "Элэг нэгт Монголчууд Та бүхэндээ Зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэе!
Мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаан маань болоход 18 хоног үлдлээ.Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов сэтгэлийн илч өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэснээ дуулгая!Монгол Улс мандан бадраг! Монгол хүн бүртээ эрүүл энхийг хүсье! " гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.232
Амжилт хүсье.БАЯРЛАЛАА.САЙН ХҮҮ БАЙНА.
Хариулах