ЭМЯ: Коронавирусийн 585 тохиолдол шинээр бүртгэгдэж, 9 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 585 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 47033 боллоо. Үүний 478 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол хөдөө орон нутгаас 106 тохиолдол бүртгэгдлээ.

1548 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 37281 болсон юм.
Мөн 9 хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна.
Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакциндаа идэвхтэй хамрагдацгаая. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна