Эхнэртээ өмсүүлэх шинэ хувцас аваад, дэлгүүрт бөөн баяр явж байна


Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс буруутайд тооцож, 20-25 жилийн хорих ял оноосон. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар боллоо. Тэднийг өнөөдөр Хорих 401 дүгээр ангиас суллах аж.

Энэ талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгээс тодруулахад “Хань минь өнөөдөр батлан даалтад гарахаар боллоо. Итгэж чадахгүй баяртай явна. Бидний төлөө зүтгэсэн бүх хүнд талархлаа. Бид прокурорын дүгнэлтээ аваад хорих анги руу шууд явна. Манай ах, дүү нар цугларч байгаа. Миний талийгаач охин ямар их баярлаж байгаа бол гэж бодохоос тогтож чадахгүй байна” хэмээлээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.70
    2021/05/16

    Монголд ардчилал байхгүй байгаачгүй алууриин ниигэм

    Хариулах
  • 66.181.161.65
    2021/05/15

    Монголд ийм зэрлэг харгис зүйл зохион байгуулж хүнийг яргалж хилсээр ял тохсон хүмүүсийг нь шоронд хийгээч ээ. Хүнлэг ардчилсан улс л юм бол.

    Хариулах
  • 103.212.116.183
    2021/05/15

    ха ха баларсан нөхөр вэ авгай банзалдаж явсан бичлэг нь нийтэд тарчихсан байхад баярлаад явж байдаг хэн 1 хүн овоо мөнгө өгч дээ

    Хариулах
  • 202.126.90.107
    2021/05/14

    Ингэж зовоосон нөхдүүд ард нь үлдэх үү

    Хариулах
  • 64.119.25.11
    2021/05/14

    Нэг хүн чиглэл өгч байгаа болохоор ижил шийдвэр гаргасан байна. ТЭР ХҮН ХЭН БЭ???

    Хариулах
  • 66.181.160.29
    2021/05/14

    энэ одоо хайшаа юм дээ гэм буруутай гж баахан хорьж хорьж хорьчоод одоо гэм буруугүй гдг юу гсн үг юм бэ үнэн ойлгогдохгүй юмаа дааа

    Хариулах
  • 103.26.194.248
    2021/05/14

    Baidag baidag harin ter shuuhuuddee bish deerees tavisan shuugchuuddee baigaa ym !!!

    Хариулах
  • 192.82.71.145
    2021/05/14

    Гурвын гурван шатны шүүх гурвуулаа худлаа шийдвэр гаргаж ингэж хүн хэлмэгдүүлнэ гэж бас байдгаа

    Хариулах