Өчигдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 97-р сургуулийн гурван давхраас тус сургуулийн багш унаж нас барсан хэрэг гарсан.
Үүнийг ЦЕГ-аас тодруулахад; “97-р сургуулийн 3 дугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг 5 дугаар сарын 18-ны 13:22 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй Б гнь тус сургуулийн гурван давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар ГССҮТ-д хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан" гэв.
Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын II хэлтэс шалгаж байна" гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна