“Ковид-19”-ийн эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйд хийх тухай мэдээллийг “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр өглөө.
Жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад тодорхой заалтын дагуу хамруулах юм. Энэхүү заалтад:
Дархлаажуулалтыг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ. Эхний тунг 14 долоо хоногоос дээш хугацаанд, хоёрдахь тунг 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.
Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд “Ковид-19” халдварын эсрэг вакцин хийхгүй.
АНУ-д жирэмсэн эхчүүдэд “Файзер”, “Модерна” вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүсэд амьдарч байвал “Вероселл” хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин “Астразенека”, “Спутник-V” вакциныг жирэмсэн хүнд хийхийг хориглож байгаа. Монгол Улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна