Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батлагдсан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл энэхүү аяны хүрээнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтсийн албан хаагчидтай хамтран дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шашны эд зүйл худалдаалдаг 1 аж ахуйн нэгж, 11 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Улмаар иргэн Ч.Б нь гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй 8 ширхэг чонын шагай, 15 ширхэг чонын соёо худалдаалж байсан тул түр хураан авч шинжилгээнд хамруулан, шалган шийдвэрлэхээр ажиллалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна