Куба улсад суугаа Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар хуралдаж, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэгийг 2021-2022 онд ажиллах тус холбооны тэргүүнээр сонгов.
Элчин сайд Ш.Батцэцэг энэ онд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Тус холбооны дэд тэргүүнээр Бүгд Найрамдах Индонез Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд, хатагтай Нана Юлиана сонгогджээ.
Элчин сайд Ш.Батцэцэг нь төрийн болон ТББ-д 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.74
За яршиг аа. Гарчигаа буруу бичээд. Куба дахь азийн гэж бичээч. Кубад өөр Азийн ЭСЯ хэд ч байгаа билээ, тэр дундаа эмэгтэй ЭС нэг биш л юм байлгүй
Хариулах