Ганболд Ольга Сергеевна: Надад бүрэн дүүрэн аз жаргал өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа


Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж "Эхийн алдар" одон авахаар болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд дөрөв болон зургаан хүүхэдтэй ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, одонг нь гардуулж буй.

Өнөөдөр "Эхийн алдар II" одонгоор энгэрээ мялаасан ээжүүдийн нэг бол Ганболд Ольга Сергеевна юм.

Тэрбээр ОХУ-д төрсөн ч монгол хүнтэй гэр бүл болж, манай улсын иргэн болон дөрвөн хүүхдийн аав, ээж болсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авлаа.

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсын иргэн болсон гадаад эмэгтэйд "Эхийн алдар" одон гардуулсан анхны тохиолдол болж байгаа аж.

Ганболд Ольга Сергеевна  "Гэр бүлийн аз жаргал гэдэг нь үнэнч хайр, итгэл, хамтдаа бэрхшээлийг давах чадвар, бүгд эрүүл энх байхыг хэлэх болов уу. Надад бүрэн дүүрэн аз жаргалыг өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа гэж хэлье." гэжээ.  

Сайхан гэр бүлд баяр хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсье.




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/06/07

    Tak derjati Molodej !

    Хариулах
  • 66.181.161.32
    2021/06/07

    Монгол улсын иргэн таньд Монгол улс талархжээ үнэхээр сайхан харийн бэрийг сайхан авч яваад чинь баяр хүргье мундаг залууд

    Хариулах
  • 64.119.17.90
    2021/06/07

    Аз жаргал эрүүл мэндийг хүсэн ерөөе

    Хариулах
  • 202.55.188.103
    2021/06/06

    Az jargal eruul enkhiig husie

    Хариулах
  • 64.119.19.210
    2021/06/06

    Хаөрхийм бээээ. Сайхан гэр бүлд эрүүл энх ,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хариулах
  • 202.179.26.74
    2021/06/06

    Saihan ger buld az jargal sain saihan buhniig husen erooe. Gaihaltai saihan emegtei tanaar baharhaj baina.

    Хариулах
  • 139.5.219.41
    2021/06/06

    сайн эмэгтэй байна, хүний нутагт ирээд энэ олон хүүхдийг төрүүлсэн, өрөвдмөөр юмаа

    Хариулах
    • 103.212.117.151
      2021/06/06

      uruvdmuur bish baharhmaar gej heleh baina