Шинэ Ерөнхийлөгч бидэнд юу АМЛАСАН бэ?


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.5 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулан МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай ажиллана гэдгээрээ энэ удаагийн сонгууль онцлог байсан юм.  

Шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө тусгасан АМЛАЛТУУДААС танилцуулж байна

Монгол Улсад минь: 

- Шударга ёс тогтож, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төр цогцолсон байна. 

- Үндэсний аюулгүй байдал бэхжиж, батлан хамгаалах тогтолцоо төгөлдөржсөн байна. 

- Гадаад бодлогын нэгдмэл байдал хангагдаж, олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өссөн байна.

Монголын нийгэмд: 

- Язгуур эрх ашгаа дээдэлсэн ард түмний эв нэгдэл батажсан байна. 

- Эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга зонхилсон байна. 

- Үндэсний үнэт зүйл, өв соёлын дархлаа бэхэжсэн байна.

Монгол хүн, айл өрх бүр: 

- Эх орныхоо өгөөж баялгаас тэгш, шударгаар хүртдэг болсон байна. 

- Ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун болсон байна. 

- Эрүүл энх, өнөр өтгөн, сэтгэл тэнүүн, аз жаргалтай болсон байна.

Би шударга үнэний түүчээ, ардаа өмгөөлөгч, авилга хулгайг таслагч Шударга ёсны ерөнхийлөгч байна.

Би ард түмнийхээ эвийн зангиа, ардчилал, үндэс язгуураа дээдлэгч Эв нэгдлийн ерөнхийлөгч байна.

Би эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа эрчимжүүлэгч, хэлснээ хэрэгжүүлэгч Хөгжил дэвшлийн ерөнхийлөгч байна.

- Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.

- Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.

- Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.

- Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. 

- Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачилан хэрэгжүүлнэ.

- Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно.

- Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.

- Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ. 

- Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.

- Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.

- Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хүнд суртал, дарамт чирэгдлээс ангид байлгах “Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.

- Шударга хуваарилалт“Иргэн баян бол улс баян”Олон тулгуурт эдийн засагЭдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана.

- Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана.“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.

- Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана.

- Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.

- Уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ.“Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефьт-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

- Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.

- Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүх эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана.Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд”-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.203
    2021/06/11

    Ene saikhan Amlaltuudiig buh Hun zaasan deer gargaj avaad Udor bur harj ajluud her byelej baigaa talaar dun shinjilgee hiij Survaljlagchid Sar Ulirlaar ni Ur dung ni asuuj todruulj shahaj shaarddag baiy! Amjilt Eronhiilogch oo !

    Хариулах