Ковид 19-ийн халдвар авсан иргэн тусламж авч чадалгүй эмнэлгийн хашаанд нас барсан хэрэг гарсан. Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу гарч, эмчийн зааврын дагуу өөрийгөө тусгаарлан эм ууж байсан ч биеийн зовиур нь нэмэгдэж хатгаа болсон тул коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч буй "Энэрэл" эмнэлэг болон БЗД-ийн Эрүүл мэндийн төвд ханджээ. Харамсалтай нь дээрх эмнэлгүүд хэвтэх өвчтөний бүртгэлд нэр нь байхгүй гэх шалтгаанаар буцааснаар талийгаач "Энэрэл" эмнэлгийн хашаанд амьсгал хураасан юм.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, "Энэрэл" эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлжээ.
Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.66.142.201
Ajlaas chulluulluu gedeg ni yu gej bgan, naad yalzarsan yarianaasaa salah boloogui yu? Chuluuluh gedeg ni ene ajlaa orhiod uur ajild ordog biz de, arga hemjee aw huuliin hariutslaga huleelge!!!!
Хариулах66.181.161.38
Ajlaas halaad taliigach bosoid ireh bish.Hun amini hereg ymar hariutslaga huleedg ym.Ed nar darga,tanil talaa asuudalgui huleej avna.1 Ailin amidral suitgechiheed ajlaas halah tudii zugeer unguruuj bn gesn ug.
Хариулах122.201.21.138
Архи олон хоног уусан, подвалд ажилладаг, өрхийн эмнэлэгийн хажууд амьдардаг г.м. талийгаачийг гүтгэсэн Бямбадорж худалчийг эхлээд халаач ээ. Хүнийг гүтгэх чинь хатуу хуультай шүү.
Хариулах64.119.21.95
Мартуулж байгаад эргээд ажлаа хийнэ.Угаасаа хуулиас ч илүү үйлчилдэг дүрэм, журамтай юм биш үү? !
Хариулах202.55.188.43
шоронд нь хатаа муусайн авилгын уурхайнуудыг. хүний амийг яаж тоохгүй алдаж чадаж байнаа
Хариулах49.98.155.159
ajil .s halaad boloo yu gesen ug ve naad Mgl ulsad chin huuli gej bna u
Хариулах