Засгийн газраас арга хэмжээ автал бид ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ


Эмч, эмнэлгийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүдэх шаардлагатай гэх асуудлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төв талбайд суулт хийж байгаа эмнэлгийг ажилтнууд мэдээлэл хийлээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, урамшуулал олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна. 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийнхөө болоод гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг золиослон ажиллаж байгаа. 

Хэрэв онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байна.

Тиймээс зургаадугаар сарын 30-нд хүргүүлсэн саналыг УИХ-аар нэн даруй дараалал харгалзахгүй хэлэлцэхийг шаардаж өнөөдрийн хурлыг хийж байгаа юм. 

Мөн вакцинжуулалтад  ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулал дүүргүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн төвийн дансанд ЭМД-ын сангаас орчихсон байхад Хан-Уул дүүргээс бусад газарт энэ урамшууллыг олгоогүй байна гэсэн мэдээлэл авсан" гэлээ. . 

Цалингаа хоёр дахин нэмүүлэхээр тэмцэж буй эмнэлгийн алба хаагчид мөн мэдээлэд хийлээ. 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан Ковид19-ийн халдвар аваад байна. 

Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй. 

Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна" гэж хэллээ. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.121
    2021/07/07

    СОНГОЖ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ НЬ ШҮҮ ДЭЭ . АЛЬ Ч ҮЕД ӨРГӨСӨН ТАНГАРАГТАЙ ҮНЭНЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ . ХЭРЭВ ИЙМ ҮЕ ТОХИОЛДООГҮЙ БОЛ БАЙЖ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ . ЗА ЯАХАВ ХҮНД ХЭЦҮҮ БАЙГАА НЬ ҮНЭН.ТӨР ЗАСАГ БОЛОЛЦООТОЙ БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВАЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРАЖ , МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ . ЦАР ТАХАЛ , ДАЙН ДАЖНЫ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЖ БАЙНА ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ Л БАЙЛТАА УУЛ НЬ.ЖЖААХАН УХААНТАЙ БАЙГААРАЙ ЭМЧ НАР АА . ХҮНД ХЭЦҮҮГ НЬ ДАЛИМДУУЛААД ЦАЛИНГАА НЭМҮҮЛНЭ ГЭДЭГ ЧИНЬ ЖААХАН СОНИН Л САНАГДАХ ЮМ ДАА .

    Хариулах
  • 111.239.163.128
    2021/07/06

    durandaa suu da chadvargui ulsiin tnaling nemmeergui bna tur engej emch nariig tolgoi deere gargaj bolohgui dulaan bolson ued durandaa suuj uz dee emch nar yum chin uheh tulhaar uurdguu emchlene biz davraad bai

    Хариулах
  • 111.239.163.128
    2021/07/06

    olon hun uhuulch.d thalin nem gene uu chadahgui ard tumen chin bugd ijelhen 1hagas ajilgui gertee bna ta nar yahaara thalingaa nemuuldeg yum ajilah chadvargui ulsiin thaling yahaara nemdeg yum be chadahgui durtai durandaa suuj uz de bid iim sergel zuhgui emch nariig demjmeergui bna

    Хариулах
  • 103.80.210.80
    2021/07/06

    Битгий ЭМС-ын 56000 хүнийг харлуул.Ха

    Хариулах
  • 103.212.119.110
    2021/07/06

    Энэ хүмүүсийг турхирч байгаа хэсэн бүлэг хүмүүс байгаа байхаа үнэхээр тангараг өргөмөн нь ххриуцлагаа ухаммарладаг бол арай ийм хэмжээнд хүрэхгүй дээ хүнд үед төр замгаа хавчин гацаах нь юу л бол аливаа юм хоёр талтай энэ хүмүшс ухаараасай даа эдийн үасгийн боломж байдаг юм болов уу лаа ардчиллынхны олон бондын төобөрийг хийж ыайх ёстой улс орноо сөхрүүлэх алхам хийж байгаагаа бодмоор

    Хариулах
  • 192.82.72.131
    2021/07/06

    Эд нар бүр даварчихсан. Угаасаа хоолоо олж идэх өөрсдийнх нь сонгосон мэргэжил ,өргөсөн тангараг биз дээ. Харин ч төр засаг нь харж үзээд, өөрсдөө ч цавчаа хийгээд л бурзайдаг гэсэн.

    Хариулах
  • 49.0.135.184
    2021/07/06

    Өвчтөнөө хэдэн эмнэлэг рүү хөөсөөр байгаад амь эрсдүүлсэн байгаа нь тэгээд цалиндаа тааруулсан хэрэг үү

    Хариулах