Цахим визний системд шилжих журмыг баталлаа


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цахим визний системд шилжих журмыг хэлэлцэн баталлаа.

Дэлхийн 80 гаруй улсад цахим визний системийг нэвтрүүлээд байна. Монгол Улсын хувьд, цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг нэвтрүүлэх боломж бүрджээ. Монгол Улсын визийн 11 ангиллыг 29 хэлбэр, 64 төрөл ангилал болгон шинээр журам баталсан аж. Виз хүсэх гадаадын иргэнийг Монгол Улсад зорчиход тохирсон виз олгох, визийн талаар нарийвчилсан статистик мэдээлэл гаргах, визийг шуурхай болгох боломж бүрдэж байгаа юм. 

                                                                                                                                                                                             Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна