Хүн төрөлхтөн коронавирустэй ''танилцаад'' өдгөө хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж, олон хүнийг энэ хорвоогоос авч одсон үхлийн аюулт өвчин өнөөдрийн байдлаар дэлхий даяар 4 сая гаруй хүний аминд хүрээд байна.
Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа нь зарим улсуудын халдварын тоо баримтаас харахад ил билээ. Жишээлбэл, коронавирусийн мутацлагдсан дельта хувилбар анх илэрсэн Энэтхэг улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 30 саяд хүрч, дэлхий дахиныг түгшээсэн. Халдварлах чадвар өндөртэй дельта хувилбар Энэтхэгт 404 мянган хүний амийг авч одсон бөгөөд хайртай дотнын хүмүүсээ эцсийн замд нь үдэж, салах ёс хийх ч боломж олгоогүй.
Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, ариун Ганга мөрөн чандмань эрдэнэ болсон усаар бус хүний цогцсоор ''урсаж'' байсан өдрүүд дуусаагүй.
Коронавирусээр өвчилсөн иргэд цээж дүүрэн амьсгалахыг мөрөөдөж, эмнэлгийн ор сулрахыг хүлээсээр таалал төгсөж байлаа. Цогцос чандарлах газрын ажилчид сэхээ авах завгүй үхэгсдийг эцсийн замд үдсээр тасралтгүй зүтгэж байлаа.
Туйлдаа хүрсэн эмч, эмнэлгийн ажилчид амь гуйсаар эцсийн амьсгалаа хураасан хэдэн мянган өвчтөнүүдийнхээ өмнөөс хэчнээн их шаналж, цөхөрсөн бол? Хүний нөөц хүрэлцээгүй, амьсгалын аппаратын хангалт муутай нөхцөлд эмнэлгийн гадаа амь тавьсан зүрх бүхний төлөө бид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эрхэм баян эрүүл мэндээ хайрлаж, хариуцлагатай иргэн байх үүрэгтэй билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
удахгүй манайх ялгаагүй Туул гол хүний цогцсоор бялхах болно
Хариулах66.181.161.117
ума хум
Хариулах