"Коронавирусийн дельта хувилбар маш аюултай байдалд хүргэхээр байна"


Сүүлийн үед коронавирусийн Дельта хувилбар олон нийтийг айдаст автуулаад байна. Мутацид орсон хамгийн аюултай гэгдэж буй уг вирус бусад хувилбаруудтай харьцуулахад эмгэг зүйн үзүүлэлт 67 хувь өндөр байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Мөн амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдлууд бий аж.

Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: 

"Дельта хувилбарт вакцины нөлөө буурсан. Харин вакцин хийлгээгүй хүн Дельта хувилбараар өвчилбөл тун аюултай байдалд орох эрсдэлтэй байна. Жишээ нь, Австрали улсад 55-аас доош насны хүмүүс өвчлөх, хүндрэх, сэхээнд орох эрсдэлтэй, 35-аас доош насны найман залуу хүнд байгаа мэдээлэл байна. 

Дельта хувилбараар эмнэлэгт хэвтэх байдал альфа хувилбараас хоёр дахин өндөр байна. 

Монгол Улсын хувьд зургадугаар сард давалгаалахад голчлон альфа хувилбар бүртгэгдсэн. Үүн дээр вакцины үр нөлөөг бууруулахгүйн тулд аль болох холилдож уулзахгүй, хүн хоорондын зайг барих, маскаа зүүхийг зөвлөсөөр байгаа. 

Тиймээс үйлчилгээний газрууд ч анхаарч, иргэд хоорондоо шаардлага тавих хэрэгтэй байна. 

Дэлхийн улс орнууд Дельта вирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ:

КОВИД-ын дараа шинж тэмдэг 4-7 сарын турш шинж тэмдгүүд илэрдэг талаарх судалгаанууд гарчээ. Залуу хүмүүст хүртэл илэрч болж байгаа аж. 

Шинж тэмдгүүд:

Хэрэв шинж тэмдгүүд удаан илэрвэл агаар салхинд гарах нь чухал бөгөөд тохирсон дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Эмэгтэйчүүдэд бодисын солилцоо удаашрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул түргэн хоол, чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй гэв. Хэрэв энэ шинж тэмгүүд үргэлжилсээр байвал эмчид хандах хэрэгтэй.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.212
    2021/07/17

    Худлаа янз бүрийн вирус хувилбар ярьж айлгаж вакцины туршилтанд оруулахаа болимоор юмаа

    Хариулах