"Дельта" вирус нь илүү хоруу чанартай бөгөөд маш хурдацтай тархдаг. Ялангуяа маш богино хугацаанд хүндэрч, вакцины үр дүнг бууруулж байна гэх олон улсын судалгаа гарчээ. Мөн зарим тохиолдолд ПСР шинжилгээгээр илрэхгүй, улмаар огцом хүндэрч үхэлд хүргэж байгааг Олон улсын агентлагууд мэдээлээд эхэлжээ.
Аюулын харанга дэлдэж, дэлхий нийгтийг цочроогоод буй ДЕЛЬТА вирусийн талаар БИД ЮУ МЭДЭХ хэрэгтэй вэ?
Энэ талаар ДЭМБ-ын ахлах СУДЛААЧ, доктор Соумиа Сваминатан ийнхүү ярьсаныг хүргэж байна.
“Коронавирусийн ДЕЛЬТА хувилбар хамгийн эхлээд Энэтхэгт бүртгэгдсэн. Энэхүү хувилбар нь хэд хэдэн мутацид орсон вирус холилдсоноор гарсан тул халдварлах чадвар илүү их гэж үзэж байна. Анхны хувилбараасаа хамгийн багадаа хоёр дахин их халдварлана.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэн нэгэн халдвар авсан гэж үзэхэд вирусийн тоо, ачаалал их байхын хэрээр амьсгалын зам руу хурдан орж эс рүү хялбар нэвтэрдэг. Энэ нь халдварыг илүү хурдан хялбар дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Халдвар зөвхөн хоёр хүнд бус дөрөв, зургаа, найм гэсэн байдлаар өргөн тархаж байна. Харин сайн мэдээ гэвэл дэлхий даяар одоо ашиглаж буй вакцинууд өвчин хүндрэхээс сэргийлэн хамгаалж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.175
альфа, гамма гээд хувилбарууд судлагдаад байгаа нь угаасаа цацрагаар шарж идэвхжүүлсэн нян гэж орсын судлаачид анх хэлээд байсан биз дээ
Хариулах