СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дунд голоос цогцос олджээ

Админ
2021/07/19

Дунд голд нас бараад удсан хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

ОБЕГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна.

Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

                                                                                                                                                                                           Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.241
    2021/07/19

    Монгол хүмүүс золбин нохой шиг үхээд дуусжийнаа 76 цогцос харах юмсан

    Хариулах