Хот хоорондын нийтийн тээврийн зардал нэмэгджээ


Зам тээврийн сайдын тушаалаар 2013 онд Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар, 2019 онд хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоожээ.

Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байна.

Харин шатахууны үнийн өсөлт нь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулахад хүндрэл учруулж байгаа учраас ийнхүү нэмэх боллоо гэдгээ АТҮГ мэдээлжээ.

Хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700 – 20,000 төгрөгөөр нэмэгдсэн болно. Чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

                                                                                                                                                                                      Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна