Инстаграмд нүцгэн зургаа байршуулж мөнгө олдог этгээдүүгийг илрүүлжээ

Өчигдөр 12 цаг 02 минут

Хуурамч Инстаграмм хаяг нээж түүндээ нүцгэн зургаа байршуулж мөнгө олдог бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.

Амар хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирох нөхцлийг бий болгож болзошгүй тул өсвөр насны охидод тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

                                                                                                                                                                                             Х.Есү  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.