Төсвийн мөнгө уйлдаггүй ч, төсвөөр баригдсан хөшөө уйлж байна

2021/08/26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Хэнтий аймагт "Андлалын өргөө” цогцолборын ажлыг эхлүүлж, 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Тус хөшөө нь нээлтээ хийхээсээ л эхлэн олон нийтийн дургүйцлийг хүргэж, цахим орчинд иргэдийн “доог тохуу” болж байсан юм.

Харин  “Андлалын өргөө”-ний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

"Монгол Улсын түүхийн эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл хийвэл улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү" хэмээн мэдэгдэж, нээлт дээр нь "400 сая жуулчин авчрах бүтээн байгуулалт" хэмээн мэдэгдэж байсан юм.

Цаг хугацаа өнгөрсөн ч “Андлалын өргөө”-н “БАЛАГ” дууссангүй. Тус хөшөөний зураг нь УГЗ Д.Эрдэмбилэг агсны бүтээл аж. 

Хөшөөний зураг цахим орчинд тархан иргэд шоглон нийтэлж байсан нь талийгаачийн ар гэрт хүнд туссан учраас ОЮУНЫ ӨМЧӨӨ ашиглуулахаас татгалзсан гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч гүйцэтгэгч, оюуны өмч эзэмшигч хоорондоо ойлголцож чадаагүй нь ойлгомжтой болж, Улсын төсвийн 2 тэрбумыг зарцуулсан “Андлалын өргөө”-г нураах шийдвэр гаргасан байна.

Ийнхүү жилдээ 400 сая жуулчин төвлөрүүлэх, үндэсний аюулгүй байдлын чухал обьект “Андлалын өргөө” түүхэн цогцолбор нь олон түмний “доог тохуу” болж, 400 жуулчин ч авч чадалгүй газрын хөрснөөс арчигдлаа.


 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/08/28

    Тэнэг үхэр Монголын ард иргэдийн 10 хоног л Улс төрчид Улсын хулгайч нар нэг муу балгас болсон хөшөөн дээ тэнэгүүдийн анхаарлыг татаж тархи угааж байх шив Улсын хулгайчид ар хударгаар нь гадныхантай үгсэн хуйвалдаж ямар хөгийн хор найруулсан бол доо Өмөнговь аймгийн Таван толгой Оюутолгой хоёрыг Банкны барьцаанд аль хэдийнэ тавиад туучихсан байлгүй дээ

    Хариулах