"Петровис" ХХК-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

2020 оны 10 сарын 30

Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ. 

Талийгаач ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ. Тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 оноос хойш "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ.  Мөн талийгаач технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно. 

Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 30
203.169.50.253
Иргэн

Сайн хүн, хөдөлмөрч, ухаалаг эмэгтэй байв. Эх хөрсөндөө амгалан нойрсож, үр хойчдоо эргэн төрөөрэй. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье.