О.Дашпагма: Гуравдугаар тунд 280 мянга гаруй иргэн хамрагдаад байна

15 цаг 31 минутын өмнө

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцож, вакцинжуулалттай холбоотой мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Манай улсад КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт энэ оны хоёрдугаар сараас эхлээд зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 69 хувийг вакцинд хамруулсан. 12-оос дээш насны хүн ам буюу зорилтот бүлгийн 95 хувийг нэгдүгээр тунд, хоёрдугаар тунд 90 хувийг нь хамруулаад байна.

Хэдийгээр вакцинжуулалт 95 хувиас дээш хамрагдалттай явж байгаа ч вакцинд хамрагдсан иргэдийн тав орчим хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа юм. Вакцины бүрэн тунд хамрагдаж байж өвчлөл буурах боломжтой. Наймдугаар сараас эхлээд гурав дахь тунгаар вакцинжуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан.

Эмч, эмнэлгийн ажилчид, ахмад настан, дархлаа дарангуйлагдсан иргэнийг вакцинжуулахаар ажлыг үе шаттайгаар явуулж байгаа. Гуравдугаар тунд нийт 280 мянга гаруй иргэн хамрагдсан. Энэ нь хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 12 хувийг эзэлж байна. Гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 10 орчим хувь нь Vero Cell, ес орчим хувь нь АстраЗенека, 80 орчим хувь нь Pfizer вакцин хийлгэсэн.

Мөн жил бүр томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлгийн хүн амд зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бүлэг буюу 2-11 насны хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажил явагдаж байна. Вакцинжуулалтын хамрагдалт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 51.5 хувьтай үргэлжилж байгаа. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж байна" гэв. 

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.42
    8 цагийн өмнө

    3-р тунгаа хийлгэсэн олон хүн өвдөж байна ???????

    Хариулах
  • 103.229.121.42
    9 цагийн өмнө

    Манай мэргэжилтнүүд PFIZER вакцинаа -70 С хэмд хадгалж чадахгүй байна уу? 6 удаа шалгалт хийхэд зөрчил илэрлээ гэсэн. ЯАГААД 3 дахи тунгаа хийлгээд байхад КОВИДоор өвчлөөд байна вэ?

    Хариулах
  • 66.181.169.70
    11 цагийн өмнө

    Файзер вакциныг Монгол улс хадгалалтын маш бага хэмд зөөвөрлөөгүйгээс өвчин буураагүй гэж гадаадын эрдэмтэн мэдээлсэн байсан үнэнүү АНУ одоо 2 тунд хамрагдсан иргэд маскгүй явж бна Гэтэл Монгол 3 дахьдаа хамрагдаад халдвар аваад үхээд бна энийг юу гэж ойлгох вэ Дархлаажуулалтын мэргэжилтэн эрдэмтэд байхгүй юу эрүүл ахуйчын мэдэх асуудал, мэргэжил нь биш лдээ уг нь

    Хариулах
  • 103.26.194.109
    14 цагийн өмнө

    Эсрэг биет үзэхгүй 3- р тунд уриалаад байгааг ёс зүйтэй үйлдэл гэж үзэхгүй байна

    Хариулах