ШШГЕГ: 461 дүгээр хорих ангиас иргэн Д.Монголхүүг хүчээр авч явсан асуудал байхгүй


"No double standart" хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, түр саатуулаад байсан бол Э.Одбаярыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болсон юм.

Тэгвэл иргэн Д.Монголхүүг хорих ангиас хүчээр авч явсан гэх мэдээлэл гараад байсан. 

Бид энэ талаар ШШГЕГ-ын хэвлэлийн албанаас  тодруулахад: 

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байрнаас иргэн Д.Монголхүүг хүчээр авч явсан асуудал байхгүй. Иргэд шалган нэвтрүүлэх байранд эмх замбараагүй байдал үүсгэхийг завдсан. Хорих ангиас хүн авч гарах ямар ч боломжгүй. Шалган нэвтрүүлэх хэсэг дээр саатуулах асуудлын талаар яригдахад саатуулах бичгийг шаардан маргаан үүсгэсэн. Улмаар саатуулах бичиг ирээгүй байсан учраас Д.Монголхүүг шалган нэвтрүүлэхээс авч гарсан. 

Энэ талаар Цагдаагийн байгууллагад манай байгууллага мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.117
    2021/10/08

    ЦЕГ дарга Болд худлаа ярьжээ.

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/10/07

    Цагдаа нар хуулийн дагуу ажиллааагүй байна шүү дэ. Саатуулах бичиг нь хаана байна. иргэд үгээ хэлэх ёстой. нэг намын дарангуйлал байж болохгүй яваандаа чамайг намайг цагдаа нар дуртай үедээ барьж хоридог болох нь.

    Хариулах
  • 202.9.40.116
    2021/10/07

    Цег дарга тарган оргуулж гарсан гэж хэлэлиййн хурал хийгээд оргуулж гаргасан танхай этгээд одбаяр 30 хононо гэж ярисандаа. Худалч тарган бэ

    Хариулах
  • 59.153.114.64
    2021/10/07

    АНы мөнгөөр төрийн шоронгоос хүн оргуулна гэдэг арай л биш шүү. Үхсэнийх нь тэмцэгч хөлсний бөгсний алчуур мөнгө суудал хөөцөлдөгч.

    Хариулах
    • 64.119.26.51
      2021/10/07

      Яг үнэн хэлж гадны хүний гар хөл болж мөнгө авагч нарыг хорих хэрэгтэй дарвагар амнаасаа болж хохь нь