Монголын хөл бөмбөгийн Үндэсний дээд лигээс мөнгөн медаль хүртсэн Дэрэн клубийн багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Хөгжил трейд” компанийн “Ариун” брэнд гурван жилийн хугацаатай ажиллахаар болоод байна. Монголын хөл бөмбөгийн дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Дэрэн клубийн багийн дундаж нас 19.3 юм.
Дэрэн клубийн баг дээд лигийн 18 дахь буюу сүүлийн тоглолтоо дээд лигийн 12 удаагийн аварга Эрчим клубийн эсрэг хийж 1:0-ийн харьцаатай хожсоноор 35 оноотой болж улмаар мөнгөн медаль хүртсэн. Дэрэнгийн залуус зөвхөн ялалт байгуулсан тохиолдолд гуравдугаар байраа хадгалах байсан бол Эрчим клуб ч медальт байрт орохын тулд зөвхөн хожих ёстой байлаа. Тэгвэл тус тоглолтод Дэрэн багийн 20 дугаартай Б.Өсөх-Ирээдүй хожлын ганц гоолыг оруулсан нь түүний дээд лигт энэ улиралд оруулсан 13 дахь гоол байлаа.
Ийнхүү Дэрэнгийн залуус 11 дэх ялалтаа байгуулснаар 2 тэнцээ, 4 хожигдлын 35 оноотой улирлыг өндөрлүүлж, тус тоглолтын дараа оноо тэнцүү байсан СП Фалконс баг хожигдол хүлээснээр хоорондын тоглолтын дүнгээр Дэрэнгийн залуус хүснэгтийн дэд байрт эрэмбэлэгдэн энэ жилийн Үндэсний дээд лигээс мөнгөн медаль хүртсэн юм.
2008 онд байгуулагдсан Дэрэн клуб 2015 оноос хойш Үндэсний дээд лигт өрсөлдөж байна. Өмнө нь 2017 онд дээд лигт дөрөвдүгээр байр эзэлж байсан бол энэ жил ийнхүү анхны медалиа хүртлээ. Өөрөөр хэлбэл Футзалын дээд лиг, Монголын хөл бөмбөгийн холбооны цом тэмцээнүүдэд дэд байр эзэлж байсан амжилтыг оролцуулбал дээд түвшний тэмцээнээс бидний хүртсэн гурав дахь мөнгөн медаль болсон юм.
Харин тэдний ерөнхий ивээн тэтгэгч “Хөгжил трейд” компанийн хувьд 2002 оноос Монголд анх удаа цэвэр түүхий эдээр ахуйн хэрэглээний, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хуурай, нойтон сальфетка, ариун цэврийн цаас зэрэг бүтээгдэхүүнийг бүрэн автомат машинаар үйлдвэрлэн “Ариун” нэртэйгээр хэрэглэгчдэд хүргэдэг. Улмаар Монгол улсын /MNS: 5261-2003, MNS: 4273-1995/ стандартуудыг салбартаа анх удаа нэвтүүлж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчилж “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”, “Үндэсний шилдэг брэнд”, “Онцлох сав багтаа боодолтой бүтээгдэхүүн” зэрэг шагналуудыг тус тус хүртэж байжээ. Өөрөөр хэлбэл “Эрхэмсэг оршихуй энгийнээс” уриатай Ариун брэнд хөл бөмбөгийн тогтвортой хөгжлийг зорин ажиллаж буй Дэрэн клубийн багийг ивээн тэтгэж буй нь Монголын багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм.
Дэрэн клуб нь зургаан наснаас эхлэн нас насны ангилалд авьяаслаг хөл бөмбөгчдийг бэлтгэл улмаар клубээс төрөн гарсан тоглогчид Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тогтмол багтан эх орныхоо төлөө хүчин зүтгэдэг байна. Ташрамд дуулгахад Азийн 23 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэрэн багийн лигийн сүүлийн тоглолтод гараанд гарсан тоглогчид бүгд багтсан нийт 12 тоглогч дуудагдсан юм.
Та бүхэн Дэрэн клубийн тухай тогтмол мэдээллийг фэйсбүүк дэх Deren FC пэйж хаягаар авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.196
Deren FC
Хариулах202.126.88.168
Mundag shvv
Хариулах