Цаасан даргаар сонгогдон АН-ын хагарлыг эхлүүлсэн УИХ-ын гишүүн О. Цогтгэрэлийг женкогийн гар хөл гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлснээр АН-ынхаа туган дээр Улсын баатрын алтан соёмбыг зүүж өгөн эвлэрлээ тухагласан нь саяхан.
Гэвч өчигдөр болсон сонгуулийн үр дүн тэднийг нэгдэх нь байтугай эвлэрээгүйг харууллаа. Ганц Сонгинохайрхан дээр болсон нөхцөл байдлаас дүгнэхэд СХД-ийн АН-ыг О.Цогтгэрэл , түүний фракцийнхан атгадаг. Бүрэн дүүрэн хүчээрээ АН-ын төлөө, Э. Бат-Үүлийн төлөө нэгэн хүчээр ажилласан бол тэд ялдаггүй юмаа гэхэд ядаж 3- т биш 2- т орох боломж байсан.
Харамсалтай нь О. Цогтгэрэл их эвлэрэл ярьж Э. Бат-Үүлийг джмжихээ илэрхийлж байсан ч халаасандаа "салаавч" үзүүлж СХД-ийнхээ АН-ыг нөхөн сонгуульд хөдөлгөөгүйг гишүүд нь ярьж явна. Үүний цаана О. Цогтгэрэлийн бчиш Женкогийн команд явсныг ч улс төрийн хүрээнд ярьж байсан. Сонгуулийн ид сурталчилгааны үеэр Женкогийн мэдлийн С1 телевизээр Э. Бат-Үүлийг "Зоригийн хэргийн" захиалагч гэсэн гол месежийг өгөхийн тулд Цензургүй яриаг дахин амилуулсан нь тохиолдлынх биш билээ.
30 жилийн түүхтэй АН-ынхан энэ удаагийн нөхөн сонгуулийн дүн шиг гутамшигтай байдалд орж байсан удаагүй. Сонгуулийн рейтингээрээ МАН-тай дээр, доороо орон эхний хоёрт л жагсдаг байлаа. Харин энэ удаад "амьд зориг", ардчиллын домог хэмээн хичнээн пиардаад ч Э. Бат-Үүл баатрын нэр хүнд АН-ыг аварч чадсангүй. Харин ч улс төрийн рейтингээрээ гуравдугаарт орж ард түмнээр нэгмөсөн дүнгээ тавиуллаа. Ингэснээр ХҮН нам Монголын улс төрийн 2 дахь улс төрийн хүчнээр албан ёсоор бичигдсэнийг энэ удаагийн нөхөн сонгуулийн дүн баталлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна