Л.Халтар: Монголд тээвэр хийж байгаа нэг ч хятад жолооч байхгүй


Тээвэрчид нэгдэж төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэн жагссан билээ. Тэгвэл үүний дараагаар Зам, тээврийн хөгжлийн сайд жагсаал хийж байгаа хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан юм. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар засгийн газрын хуралдаан дундуур дараах мэдээллийг хийв.  

Л.Халтар: "Цагаан хадны суурьшлын бүс дээр ковидын тархалт маш их байгаа учраас бөмбөлөг гэдэг зохион байгуултад орсон. "Баян зам" ТББ-тай өмнө нь байгуулсан гэрээгээ дүгнэе, түүн дээр хоёр талынхаа болох болохгүй байгаа зүйлийг ярилцъя гээд өчигдөр гаргасан.  Харамсалтай нь шөнө суугаад гэрээгээ дүгнээд бичгээ манайд аваад ирнэ гэсэн боловч өнөөдөр талбай дээр орж иржээ. 

Бид нар эдийн засгаа бодлоо гээд байгаль хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй, байгаль дэлхийгээ устгаж болохгүй. Үүн дээр бид хяналт тавих ёстой. Тэр байгаль дэлхийг сүйрүүлж байгаа зам дээр цаашдаа юу хийх ёстой вэ гэдгийг хариуцагч байгууллагууд хоорондоо ярилцах ёстой. Шийдлээ бид гаргах ёстой. 

Бөмбөлөгийн асуудал гээд ярьж байна. Түүн дээр 5 дахь өдөр Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаа сангийн сайд холбогдох улсуудтай газар дээр нь очиж ажиллана

Өнөөдөр Чойрын тээвэр дотоод дээр манай улсад орж ирж тээвэр хийж байгаа хятад жолооч нэг ч байхгүй" гэв. 

Мөн тэрээр боомтын зөвлөл тээвэрчдээс авилгал нэхэж байгаа асуудал гарч байгаа бол нэрсийг шууд олон нийтэд зарлахыг хэллээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.139
    2021/10/13

    Хамгийн гол нь хятад талд өгчөөд ингээд байна уу гэдэг л байна. Нэг ч хятад иргэн байхгүй гэдэг үнэн үү

    Хариулах
  • 202.126.89.50
    2021/10/13

    Зөв шүү Халтар сайдаа.Эдийн засгаа бодлоо гээд байгаль дэлхийгээ устгаж сөнөөж болохгүй гэдэг дээр таньтай байр суурь нэг бна.Бүү няцаарай.

    Хариулах