Вакцины 3-р тун коронавирусээс 99 хувь хамгаална


Эрүүл мэндийн яамнаас вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт муу байгаа талаар мэдээллэсэн. Тэгвэл вакцины гуравдагуур тун коронавирусээс маш сайн хамгаалж байгаа учраас иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: “Нийт иргэд гуравдугаар тунд маш хангалтгүй хамрагдаж  байна. Уг нь гуравдугаар тундаа хамрагдаж 14 хоноод дархлаагаа тогтоосон иргэд дельта вирусээр өвчлөх эрсдэл маш бага байгаа. Өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвдөж байна. 300 мянган иргэн дунд гуравдугаар тунгаа хийлгэж дархлаа нь тогтсон ч 0.1-.0.5 хувь халдварласан байна. Дээрээс нь бүгд хөнгөн хэлбэрээр өвдсөн. Тэгэхээр гуравдугаар тун халдвараас хэрхэн хамгаалж байгааг уг судалгаанаас мэдэж болох юм. Мөн гуравдугаар тун хийлгэж дархлаагаа тогтоосон иргэдийг  вакцин нь 99 хувь халдвараас хамгаалж байгаа. Сөрөг биетийг маш сайн тогтоож байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.