Халдварын 1920 тохиолдол нэмэгдэж, 15 иргэн нас баржээ

Админ
2021/10/14

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1920 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 332,789 болж нэмэгдэв.

Үүнээс Улаанбаатар хотод 1053, орон нутагт 867 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 15 хүн нас баржээ.  Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1424 хүн эндээд байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10,177
  • Хүндэвтэр- 6,827
  • Хүнд – 2,210
  • Маш хүнд – 360 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна