Оюутан байлаа гээд цэрэгт явахгүй гэсэн ойлголт байхгүй


Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 21-24-нд зохион байгуулахаар болжээ. 

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга: 

"Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу өмнө нь их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдыг суралцах хугацаанд нь түр чөлөөлдөг байсан.

Харин одоо мөрдөгдөж буй Цэргийн албаны тухай хуулиар оюутныг чөлөөлөх заалт байхгүй. Иймд цэрэг татлагын байранд очиж, эрүүл мэндийн үзлэгтээ орох ёстой. Оюутан байлаа гээд цэрэгт явахгүй гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ ар гэрийн гачигдалтай, гадаадад суралцахаар явсан, албан томилолтоор яваа болон цэрэг татлагын өдөр очих боломжгүй болсон хүмүүсийг Цэргийн штаб дээр хүлээн авч уулзаж байгаа" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна