Сагсан бөмбөгийн "Дээд лиг" арваннэгдүгээр сард эхэлнэ


“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ.

Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

Тус "Дээд лиг"-ээс: 

  • 2022 оны зургадугаар сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг,
  • 2022 оны есдүгээр сард болох 19-дэх удаагийн "АЗИЙН НААДАМ"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус бүрдүүлнэ гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.53
    2021/10/15

    3 Dahl tungaa hiilgesen uzegchidiig 50huvi duurgelteer oruulah heregtei dee NOK-oo

    Хариулах